СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-23

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд мэдээлэл хийжээ

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 цагийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2024.12.23/ хуралдаанд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилт, 2025 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар мэдээлэл хийжээ.

Мөн Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “2025 онд зохион байгуулагдах МАН-ын XXXI дүгээр их хурлын бэлтгэл ажил, намаас дэвшүүлэх “AGENDA-6” 2.0 хөгжлийн стратеги зорилтын талаар танилцуулжээ.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Жагсаал, цуглаан хийх, журмын тухай хуулийн шинэчилсэн найруулга”, “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга”, “Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барихын өмнөх танилцуулга, мэдээллийг хийж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Өндөр настан н. Магсаржав.
1 цагийн өмнө
116.206.83.106

Улсын баялагийг хувьдаа завшиж баяжсан төсвийн мөнгөөр хийх ёстой ажлаа нэр төдий хуурмаг хийж мөнгийг хулгайлдаг авилга авч хөдөлдөг хүмүүсийг төрөөс зайлуулж байж хийх ажлаа ярихгүй бол ард түмний итгэл алдагдсан ямарч сайхан төсөл .ажил яриад итгэхгүй болсон байна.Ард түмний хүсэл бол газар нутгаа бүтэн байлгах улс үндэстэнг уусгаж эрлийз хурлийз болгочихгүй тусгаар тогтлолтойгоо Монгол улс байж байтал хойч үе минь ухаарна хөгжих боломж бий гэж харж байна.

Зочин
1 минутын өмнө
116.206.83.106

Оюун-Эрдэнэ,Нямбаатар хоёрыг улсаа хөгжүүлэх хүмүүс гэж харж байлаа. Гэтэл сүүлийн үед итгэл алдарч .

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.