СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-23

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг хасуулах хуулийн төсөл санаачилжээ

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Эрүүгийн хуулийн 13.14 гэх заалтыг бүхэлд нь хасуулах хуулийн төсөл санаачилж байгаа аж. Түүний энэхүү санаачилгад Ардчилсан намын 30 гишүүн нэгджээ. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг ахалж байгаа. Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангахад учирч буй хуулийн саадуудыг тодруулахаар судалгаа хийлгэсэн. Судалгааны дүнг хүлээж байна.

Хоёрдугаарт, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг өнөөдөр бүлгийн хуралд танилцуулсан. Хоёр тусдаа зүйл. ХЗДХЯ-ны өгч буй мэдээллээр дөрвөн удаа санал авч энэхүү шинэчилсэн найруулгадаа тусгасан юм байна. Манай бүлгийн,

Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт дахь “Илт худал мэдээлэл” гэж юуг хэлж байгааг илүү нарийн тодорхой болгох заалт орж ирсэн.

Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг заалт сэтгүүлчдэд огт хамаарах ёсгүй. Өнөөдөр ерөөсөө үзэл бодлоо илэрхийлсэн, таамаглаж бичсэн мэдээллийг бусадтай хуваалцсан хүмүүсийг энэ заалтаар эрүүгийн ялтан болгож байгаа. Иймд энэ заалтыг хүчингүй болгоё гэдэг бичигт бүлгийн хуралд суусан 31 гишүүний 90 гаруй хувь нь дэмжиж, гарын үсэг зурсан. Ардчилсан намын 31 гишүүн Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг заалтыг хасахыг дэмжиж, хамт өргөн барихаар болж байна.

Түүнчлэн, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль шинэчилсэн найруулгаар орж ирж байна. Тайван жагсаал цуглаан хийхэд саад болдог, иргэн цагдааг мөргөлдүүлдэг асуудлыг зассан хууль орж ирсэн. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 цагийн өмнө
116.206.83.106

Yostoi duraaraa taaj bichij bn geed baahan gutgej shantaajilsan ymnuud l bij boloh ym bn

Содон
51 минутын өмнө
116.206.83.106

Тэглээ гээд хүний ам барьж болохгүй. Худлаа гэдэг нь нотлогдвол ялаа авна. Худлаа бол хэн ч шантаажинд орохгүй шд. Иргэд хар цагааныг нь бас ялгадаг болно, цаг хугацаа ч тос усыг нь ялгаад өгнө

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.