Монгол сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатартай удахгүй УИХ-аар хэлэлцэх Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн талаарх байр суурийг нь сонслоо.
МСНЭ/-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар:
-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газар боловсруулсан. Өнгөрөгч долоо хоногийн Засгийн хуралдаанаар ажлын хэсэг танилцуулж, УИХ-д өргөн барихад бэлэн боллоо.
1998 оноос хойш тус хууль 4-5 удаа буцаагдаж байсан. Хуульд сэтгүүлч, сэтгүүл зүйн үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн байгууллага гэдгийг тодорхой зааж өгч байгаа. Сошиал орчноос мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагааг салгаж байгаа гэсэн үг. Сэтгүүлч шүүх, цагдаад дуудагдаж иргэний хувиар очиж, торгуулах, ял авах байдлаар явж ирлээ. Харин хуулиараа сэтгүүлч гэдгийг сошиал орчноос тусгайлан ялгаж, хуулийн нэр томьёонд оруулж өгч байна. Мөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага мэдээллийн эх сурвалжаа нууцлах ёстой гэдгийг хуульд тусгаж өгч байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.