СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-23

🔴LIVE: Ардчилсан нам ажиллах хүчний квоттой холбоотой хуулийг дэмжихгүй

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
5 цагийн өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралджээ. Ардчилсан намын бүлэг Гадаадаас ажиллах хүч авах хуулийн төслийг дэмжихгүй гэдэг дээр санал нэгджээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Гадаадаас ажиллах хүч авах хоёр ч хуулийн төсөл өргөн баригдсан. Энэ хуулийн төслүүдийг дэмжих боломжгүй гэж манай намын бүлгийн гишүүд үзсэн. Учир нь бизнесийн эрх, эрх чөлөөтэй холбоотойгоос гадна үндэсний эрх ашиг, монгол хүний үнэлэмж, цалин орлоготой холбоотой асуудал юм. Одоо байгаа хуульд дээр ч квотын асуудал байгаа. Асуудлыг нэмж өөрчлөөд сайжруулах боломжтой байхад, төлбөргүйгээр ажиллах хүчнийг оруулж ирж, хязгааргүй гэдэг нь учир дутагдалтай гэж үзсэн. 

Судалгаанаас үзэхэд 100 хүний 57 хүн нь ажил эрхэлж, ажил хайж байна. Үүн дотроо нийгмийн даатгал төлж байгаа иргэд хоёрны нэгийг эзэлж байна. Ингээд үзэхээр дөрвөн монгол хүний нэг нь чанартай ажил эрхэлж байна. Иймд энэ тоог сайжруулж, дэлхийн дундаж тоонд хүргэхэд олон ажил хийх шаардлагатай гэж үзсэн гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
5 цагийн өмнө
116.206.83.106

Монгол хүнийг үнэлэмжгүй үнэгүй байгаа нь нэг талаас төр нь өөрөө нөгөө талаас ашиг хөөсөн ААН компаний удирдлага. Тэд маш бага хөлсөөр уртасгасан цагаар ажиллуулна шалтаг гарган хөлс өгөхгүй хөөнө. Ямар ч шалтгаангүйгээр хөлсийг нь өгөх хэдэн сараар унжина бүр өгөхгүй бултана. Ийм байхад хэн ажиллах юм. Сарвайтал нь ажиллуулаад хартал нь өгдөг бол монголчууд тив дэлхийгээр тэнэхгүй гэр бүл салж хүүхэд өнчирөхгүй

Зочин
2 цагийн өмнө
116.206.83.106

Enhamagalangiinhaa huuliig ervvlen tataach Sainzorigoos ilvv aimar huuli orj irj bna

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.