Агаарын бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор нийслэл Улаанбаатар хот 2025 оны гуравдугаар сарын 1-н хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ хүрээнд НОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Хэвлэлийн хуралд НОБГ-ын дарга А.Дашням, НЗД-ын орлогч, Нийслэлийн онцгой комиссын дарга А.Амартүвшин, НЭМГ-ын дарга П.Эрдэнэбулган, НЦУГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар нар оролцлоо.
НОБГ-ын дарга А.Дашням:
-Арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Ерөнхий сайд, Засгийн газрын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Агаарын бохирдлыг бууруулах болон бусад чиг үүргийн чиглэлээр нийслэл дүүргийн хэмжээнд шуурхай штабыг зохион байгуулаад байна.
НЗД-ын орлогч, Нийслэлийн онцгой комиссын дарга А.Амартүвшин:
-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр урт, богино, дунд хугацааны төлөвлөгөөнүүдийг гаргасан. Богино хугацаанд нийслэл хотод яндангүй бүс тогтоож, айл өрхүүдийн эрчим хүчний хэмнэлт бүхий дулаан алдагдалтай орон сууцуудын дулаан алдагдлыг багасгах, хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх тооцоо судалгаа гаргаж байна.
Агаарын бохирдлыг үүсгэгч гол шалтгаан нөхцөлийг тодорхойлохоор ажиллаж байна. Айл өрхийн хувьд түүхий нүүрс болон хог хаягдал шатаасан нийтлэг зөрчлүүд илэрч байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.