Энэ оны есдүгээр сарын 16-ны 10.30 цагийн үед Боловсролын сайд П.Наранбаярыг мэдээлэл хийх үеэр "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар түүний биед халдсан. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсээс А.Отгонбаатарын тус үйлдэлд зөрчлийн хэрэг нээн шалгаж, долоо хоног цагдан хорихоор болсон юм. Тэгвэл тус асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа.
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Би хувь хүнийхээ хувьд гомдол гаргаагүй. Шүүхээс долоо хоног баривчлах болсон нь зөрчлийн хуулиар шийтгэгдэж байгаа гэж ойлгосон. Төрийн байгууллага, төрийн тусгай хамгаалалттай газар бусдын эрх чөлөө рүү халдсан үйлдэл гэдэг утгаараа ингэж шийдсэн байх. Миний зүгээс Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарт гомдол гаргаагүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Монгол хүн гүндүүгүй шүү дээ