Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы өгсөн чиглэл, үүргийн дагуу Стандарт, хэмжил зүйн газраас 21 аймгийн түүхий махны хяналт шалгалтыг Мал эмнэлгийн газартай хамтран хийж гүйцэтгэж байна.
Аймгийн иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй махны чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус шалгалтыг хийж байна. Түүнчлэн шинжилгээнд хамрагдсан, жин хэмжээний зөрүү, эрүүл, аюулгүй хүнсээр хангагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2024 оны 12 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд махны худалдаа эрхлэгчид болон худалдааны төвийн дэргэдэх хяналтын лабораториудыг хяналт шалгалтад хамруулжээ.
Бөөнөөр болон жижиглэнгээр худалдаалж буй мал, амьтны гаралтай түүхий махнаас дээж авч итгэмжлэгдсэн лабораторийн магадлан шинжилгээнд хамруулжээ. Түүнчлэн худалдаанд ашиглаж буй жин хэмжүүрийн баталгаажуулалт, ашиглалт, хэмжил зүйн үзүүлэлтүүдийг эталон хэмжүүр ашиглан газар дээр нь шалгаж, зөвлөмж өгч ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.