"Өгч байгаа цалингаасаа өндөр татвар авч байгаа" Засгийн газрыг огцрохыг шаардаж байна хэмээн иргэд мэдээлэл хийв.
Иргэн Г.Хажидмаа:
-Улаанбаатар хотод амьдарч байгаа бүх иргэн утаанд хордож, тэсэхийн аргагүй боллоо. Бид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн эрх мэдлийг хууль бусаар атгахын тулд ногдол ашиг тараалаа гэж үзэж байна.
Иргэд 2022 онд ногдол ашиг өгөхийг шаардаж, талбай дээр жагсаж байсан. Тухайн үед оны эхний улиралд татварын тайлан гарч дууссаны дараа ногдол ашиг тараах боломж бүрддэг гэх тайлбарыг өгч байсан. Гэтэл өнөөдөр тооцоо дансны мэдээлэл нь гараагүй байхад иргэдэд мөнгө тарааж байна. Энэ нь Засгийн газар огцрохгүйн тулд иргэдэд мөнгө тараасан мэтээр харагдаж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ үнэн балай хүүхэн шүү нээрээ !!!! Хийгээл бгаа чам шиг юмнууд садаа болж байгаа шүү. Чи байхад энэ орон хөгжихгүй . Одоо солиод юү гарах юм өвлийн хүйтэнд чи попрод улс хөгжих үү???
ноогдол ашиг 135 мянга гээд байсан одоо 121.500 . ноогдол ашигаас татавар заримдаа аваад заримдаа авахгүй байх юм. үндсэн хуулиндаа юу гэж заасан байдаг юм бэ.
ноогдол ашиг 135 мянга гээд байсан одоо 121.500 . ноогдол ашигаас татавар заримдаа аваад заримдаа авахгүй байх юм. үндсэн хуулиндаа юу гэж заасан байдаг юм бэ.