СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-23

МАН дараагийн Ерөнхий сайдад С.Амарсайханыг бус, Н.Учралыг бэлдэж байна

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 цагийн өмнө

Утаатай, түгжрэлтэй, тоггүй улаанбаатарчууд ууртай байна. Ерөнхий сайд, Хотын дарга, Эрчим хүчний сайд нарыг шонд дүүжлэхэд бэлэн байна. Үүнийг мэдэрсэн Засгийн газар өнгөрсөн долоо хоногт иргэн бүрд 121 мянган төгрөг тараав. Гэвч монголчууд бараг анх удаагаа мөнгө өгсөнд нь уурлав. Асуудал шийд гэж олонх болгоод байхад шийдэхийн оронд авлигадах гэж оролдлоо гэж бухимдав.

Засгийн газрын тэргүүнийг солих талаар сүүлийн үед багагүй яригдаж байна. Энэхүү яриаг замхруулах займчуулахын тулд олны танил хүмүүсийн хэрэг зөрчлийн бичлэгийг хайр найргүй цацаж байна. Дуучин Рүүкигийн сарын өмнө үйлдсэн бичлэг ил гарч ирж олны харааг хужирлав. Анхаарал сарниах технологи ингэж явдаг болоод удаж байна. Монголчуудын анхаарлыг өөр тийш татах маш амархан болсон.

Талбай дээр жагсаж эхэлсэн Ч.Ганжавхланг олон нийтийн дэмжлэггүй болгож эмнэлэгт хэвтүүлэв. “Жагсагчид бүгд хөлснийх” гэдэг технологи маш сайн хэрэгжиж эхэлжээ. Монголын ард түмэн бухимдахаас хэн нэгэн жагсагчийг дэмжихгүй болсон байна. Гэвч ялагдашгүй цайз дотроосоо нурдаг. Нам дотроо ч сөрөг уур амьсгал давамгайлаад эхэлчихжээ. 

Л.Оюун-Эрдэнийг балбаж байгаа энэ цагт Шадар сайд С.Амарсайхан дараагийн Ерөнхий сайд болно гэсэн бор шувуу нисэв. Манай технологичид иймэрхүү бор шувуу хөөргөчихөөд бүргэд болон элэн халин нисэхийг нь харах дуртай. Үнэндээ бол эрх баригч нам дараагийн Ерөнхий сайдад ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг сойж байна.

Н.Учралыг Ерөнхийлөгч дэмждэг гэдгийг бид бичсэн номоос нь мэдэж авсан. Үхээд сэхэхэд нь эргэж очсон талаар үлгэр домог шиг зүйл бичигдсэн байдаг. Мөн тэрбээр Ерөнхийлөгчийн үүсгэн байгуулсан хуучнаар НАМЗХ-ын тэргүүн байсан.

МАН-ын Удирдах зөвлөл түүнийг дэмжиж ЗГХЭГ-ын даргаар тавьсан. ЗГХЭГ-ын даргаар тавина гэдэг дараагийн том албан тушаалд бэлтгэгдэж байгаагийн дохио. ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар УИХ-ын дарга болсон байдаг. ЗГХЭГ-ын дарга гэдэг бол сайд нарын сайд юм.

Н.Учрал ч энэхүү золтой “учрал”-ыг угтан хуулийн багаа бүрдүүлж эхэлсэн мэдээ байна. Өвчтэй гэдгээр шалтаглаад С.Баяр, С.Батболдод Ерөнхий сайдын суудлыг зүгээр л найр тавиад (намын олон нөхөд минь дэмжинэ гэдэгт итгэж байна) өгчихсөн явдал бий. Ийм зүйл 2028 оны сонгуулийн өмнө болохгүй гэх газар үгүй байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 цагийн өмнө
116.206.83.106

Жинхэнэ цүнхтэй хүү юу

Зочин
4 цагийн өмнө
116.206.83.106

Н.Учрал тэр хүртэл явбал ард түмэнд ээлгүй, хэт онолдсон, улны амьдралыг нухачсан эрс бодлоготой, хиймэл оюун ухаанд тулгуурласан, МАН-ын эрх ашигт үйлчилсэн ирээдүйн Ерөнхийлөгчийн сэнтий өөд зугуухан хүлээцтэй, тэвчээртэй шүд зуун зүтгэх, төрмөл коммунист ЕС байх болно.

Монгол
4 цагийн өмнө
116.206.83.106

Ерөнхий сайдыг солих нь том алдаа болно. Монголчууд уйдамхай. Тэр өнөө маргаашаа биш, холын бодлоготой, хувьсгалт өөрчлөлтийн төлөө зүтгэж бна. Бидэнд хүлээц хэрэгтэй. Юун амарсайхан, учрал вэ!!!

Зочин
3 цагийн өмнө
116.206.83.106

ЭНЭ ХҮН ЭДИЙН ЗАСГИЙН МЭРГЭЖИЛТЭЙ ЮУ

Зочин
3 цагийн өмнө
116.206.83.106

ЭНЭ ХҮН ЭДИЙН ЗАСГИЙН МЭРГЭЖИЛТЭЙ ЮУ

Зочин
2 цагийн өмнө
116.206.83.106

Манай АНынханд бэлтгэж байгаа боловсон хүчин нөөц гэж юм байна уу МАНынхнаас ганц нэг сайдын суудал горьдсон суух юм уу

Батаа
10 минутын өмнө
116.206.83.106

Учрал гэгч уулаасаа бүтэхгүй нөхөр гэдэг нь түүний одоо хэрэгжүүлж буй үйл ажил илтгэн харуулж байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.