"Бүрэн-Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны 500 өрх, 4000-5000 иргэнийг байранд оруулалгүй долоо дахь жилдээ хохироож байгаа талаар захиалагчид мэдээлэл хийв.
Иргэдийн төлөөлөл:
-"Цагаан хаалга" хотхонд нийтдээ 500 өрх захилга өгсөн. 2018 оны дөрөвдүгээр сард захиалга өгсөн. Ихэнх иргэд 100 хувь бэлэн мөнгөөрөө захиалга өгсөн. Гэсэн ч байр маань товлосон хугацаандаа ашиглалтад ороогүй.
Ингээд “Бүрэн Өргөө”ХК-ийн захирал Д.Зоригтбаатар 2023 оны тавдугаар сарын 10-ны өдөр захиалагчидтай болон нийслэл, дүүрэг цагдаагийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийсэн. Ингээд энэхүү төслөө санхүүгийн чадамжгүй учраас үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Иргэд бид 2023 оны есдүгээр сард захиалагчийн төлөөллийг н.Бямбасүрэн гэх хүнээр төлөөлүүлж, 40-50 хувийн гүйцэтгэлтэй олон жил царцсан барилгаа захиалагчтайгаа хамтран үргэлжлүүлэн барьж эхэлсэн. Гэтэл 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Д.Зоригтбаатар н.Бямбасүрэн гэдэг хүнийг халж, өөрөө гүйцэтгэх захирал болж тамга тэмдгээ авсан. Ингэж захиалагч бидний хорин сарын бүтээн байгуулалт, 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлсэн. Бид 50 хувьтай барилгыг 85 хувьд хүргэчихсэн.
Захиалагч бид бүхэн долоон жилийн турш хохироод явж байгаа. Д.Зоригтбаатартай уулзахад мкв тутамдаа 900 мянган төгрөгөөр нэмнэ гэж хэлж байгаа. Бидэнд энэ мөнгийг нэмж өгөх ямар ч боломжгүй. Бид барилгаа гүйцээж барихын тулд нэг айл 15 сая төгрөг гаргасан. Бид олон жил эдийн засгаараа хохироод явж байна.
Иргэн Б.Жагар:
-Эдгээр иргэд өлсгөлөн зарлах дээрээ тулчихаад байна. Өнөөдрийн байдлаар 150 хүн өлсгөлөн зарлана гэдгээ илэрхийлээд байна. 101 хүн өлсгөлөн зарласан тохиолдолд НҮБ-ын анхаарлын төвд орно. Энэ хүмүүс өмнө нь суулт хийж тэмцэж байсан. Гэсэн ч үргэлжлээд ингээд хохирсоор байна. Энэ хүмүүс хуулийн гадуурх үйлдлийг золиос болж байна. Д.Зоригтбаатар болон түүний хамсаатнууд эдгээр иргэдийн өмнө хариуцлагаа заавал хүлээх ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.