СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Согтуугаар жолоо барьсан Rооскie буюу У.Мөнхбаганы жолооны эрхийг нэг жилээр хасжээ

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 цагийн өмнө

Реппер Roockie буюу У.Мөнхбагана согтуу жолоо барьж буй бичлэг нь энэ сарын 18-ны өдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Цагдаагийн байгууллагаас түүний энэхүү үйлдлийг шалгаж, түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд буруутган түүнийг 30 хоног баривчлах шийтгэл оногдуулаад байгаа юм.

Мөн түүнийг Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэн, гэж цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт "Согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна" гэж хуульчилсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

НАРА
3 цагийн өмнө
116.206.83.106

ЗОЛЗАЯА ГЭЖ ТЭНЭГ АВГАЙ ХҮҮХДЭЭР ТОГЛОЧИХ ЮМ

Даваасүрэн
2 цагийн өмнө
116.206.83.106

Зөв ахиж ийм үйлдэл гаргах бол жолоон үнэмлэх эрх нэг мөссөн хасдаг болох. Ард иргэд дормжилоод байж болохгүй хариуцлаг хүлээх ёстой.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.