СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-23

Утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийх ажлын хэсэг хуралдана

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
4 цагийн өмнө

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гаргасан Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр болно.

Тус байнгын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь Б.Чинбүрэнг томилж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Баярбаатар, Г.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, М.Мандхай, З.Мэндсайхан, Д.Найдалаа, Дам.Цогтбаатар, С.Лүндэг, А.Ундраа, Б.Уянга, С.Эрдэнэболд, С.Замира, М.Ганхүлэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.

Ирэх оны нэгдүгээр сард Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг хийх товтой байгаа юм. Өнөөдөр ажлын хэсгийн хуралдаанаар зохион байуулалтын асуудлыг хэлэлцэх аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.