СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-22

Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 26 дугаар хуралдаан болов

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 цагийн өмнө

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 26 дугаар хуралдаан Москва хотноо болов.

Хуралдаанд Монголын талаас Засгийн газрын холбогдох яам, газруудаас гадна банк, санхүү, цахим худалдаа, боловсрол, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, бизнесийн зэрэг олон салбарыг хамарсан нийт 60 орчим төлөөлөгч оролцжээ.

Хуралдааны үеэр Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловтой өргөтгөсөн хэлэлцээ хийж, хоёр улсын харилцааны өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэн, зарим чухал тохиролцоонд хүрчээ.

  • Банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх;
  • Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлтийг хоёр улсын “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд хийж, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх;
  • Шинэ төмөр зам барих чиглэлээр хамтран ажиллах;
  • Эрчим хүчний хамтын ажиллагааг бодитойгоор урагшлуулах;
  • Байгаль орчныг хамгаалах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах;
  • Манай улсын нутаг дэвсгэр дээр усан барилга байгууламж барих төлөвлөгөөний хэрэгжилт зэргийг хэлэлцлээ.

Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааны өмнө Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Газрын хэвлийн ашиглалтын болон Боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дэд комиссууд, Аж үйлдвэрийн асуудлаарх, Монгол Улс дахь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлаарх болон Тээврийн ажлын хэсгүүд болон “Хилийн усыг хамгаалах, ашиглах“ тухай хэлэлцээрийн Бүрэн эрхт төлөөлөгчдийн хуралдаануудыг тус тус зохион байгуулж, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн, нэгдсэн шийдвэр гаргажээ.

Мөн Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 26 дугаар хуралдааны дүнгээр протокол байгуулж, А.А.Козлов даргатай гарын үсэг зурсан байна.

Цаашид энэхүү Протоколд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэхэд хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Комиссын Монголын хэсгийн даргын хувьд хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

Үүнээс гадна Монгол Улс, ОХУ-ын холбогдох байгууллага хооронд 3 баримт бичигт гарын үсэг зуржээ.
Монгол Улс олон улсын гадаад харилцаанд идэвх санаачилгатай оролцож, улс орныхоо эрх ашгийг хамгаалж, аюулгүй байдлыг бэхжүүлж, хөрш улсуудтайгаа уламжлалт найрсаг харилцаагаа хадгалж, дэлхий нийттэй хөл зэрэгцэн урагшлах Монгол төрийн бодлого тасалдах ёсгүй гэж шадар сайд С.Амарсайхан хэлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
15 минутын өмнө
116.206.83.106

Монголд усан барилга барина гэж баймааргүй л юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.