Цахим орчинд замын хөдөлгөөнд оролцож буй Subaru Impreza маркийн тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр буюу камертай газар улсын дугаараа нууж буй бичлэг өчигдөр цацагдсан.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Цахим замын цагдаа хуудаст энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр тавигдсан мэдээллийг шалгахад Subaru Impreza маркийн тээврийн хэрэгслийн жолооч 21 настай, эрэгтэй, А нь өнгөрөгч 11 дүгээр сард БНХАУ-аас худалдан авч ашиглаж байжээ. Уг тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд журамлан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.