СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-22

ОХУ-тай гамшгаас хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

ОХУ-ын Москва хотноо ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан /2024.12.21/ ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренковтай албан уулзалт хийжээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан сүүлийн жилүүдэд гамшгаас хамгаалах чиглэлд улам нягт хамтран ажиллах хэрэгцээ шаардлага үүссэнийг онцлон тэмдэглээд, хоёр улсын хил орчмын гал түймэр, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн ган зуд, цаг уурын аюулт үзэгдлүүд, газар хөдлөлтийн болзошгүй аюул, цаашлаад аж үйлдвэрийн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, гамшиг ослын үед хэрэглэх техник технологийн хангамж, нөөц, бэлэн байдал, аврагч алба хаагчдын ур чадвар гээд олон чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэжээ.

ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренков гамшгаас сэргийлэх хамтын ажиллагааг идэвхжүүлэх Шадар сайд С.Амарсайханы санаачилагыг бүрэн дэмжиж байгаагаа дуулгаад, Монголын онцгой байдлын алба хаагчдыг гамшгаас хамгаалах сургалтад хамруулах болсныг тодотгожээ.

Мөн ирэх 2025 онд ОХУ-ын Хабаровск хотод БНХАУ, ОХУ, Монгол Улсын Онцгой байдлын алба хаагчид хамтарсан сургуулилт хийхээр болсон байна. Энэхүү сургуулилтыг хоёр жил тутамд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус сургуулилт нь гурван улсын гамшгаас хамгаалах арга тактик, техник технологийн хөгжил дэвшил, алба хаагчдын ур чадвар, дадлага туршлага солилцох чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн цаашид хамтарсан сургуулилтын давтамж, тоог нэмэгдүүлэх, тогтмолжуулах, гамшгийн үеийн авран хамгаалах, сэргээн босгох үйл ажиллагааны үед ашиглах хамтарсан механизмыг бий болгох, хоёр улсын дундын эрсдэл, түүнээс үүсэх хохирлыг бууруулах чиглэлд хамтран ажиллахаар санал нэгджээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.