СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-21

Шадар сайд С.Амарсайхан ОХУ-д айлчилж байна

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
7 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-д ажлын айлчлал хийж байна.

Энэхүү айлчлалаар Москва хотноо болох Монгол Улс - Оросын Холбооны Улсын Засгийн газрын хоорондын комиссын 26 дугаар хуралдаанд оролцох юм.
Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс – Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувиар хоёр улсын харилцаанд тулгарч буй тодорхой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх чухал ач холбогдолтой айлчлал болж байна.
Тэгвэл өнөөдөр /2024.12.20/ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Эдийн засаг, хөгжлийн яамны Хөгжлийн төслийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Баярхүү, Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий нар оролцов.
ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчуктай хийсэн уулзалтын үеэр ОХУ-аас Монгол Улсад шатахуун нийлүүлэлтийг тогтвортой хангах, цаашид шатахууны нийлүүлэлтийг боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх, хоёр улсын худалдааны төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэх, төв банкууд хоорондын яриа хэлэлцээг идэвхжүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.