Сурагчдын өвлийн амралт эхэлж байгаатай холбоотойгоор Нийтийн тээврийн бодлогын газраас тусгай автобус гаргаж, иргэдийг агаарт гарах боломжийг бүрдүүлж эхлээд байна.
Тэрэлж болон Скай ресорт чиглэлийн нэмэлт автобус өнөөдөр 10:00 цагаас явж эхэллээ.
Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн доорх цагийн хуваарийн дагуу "Сүхбаатарын талбай - Скай ресорт", "Офицеруудын ордон - Тэрэлж" чиглэлд нэмэлт автобус явж эхэлсэн байна.
Тэрэлж рүү том хүн 2300 төгрөг, хүүхэд 1200 төгрөг төлж, автобусанд суух аж. Харин Скай ресорт руу том хүн 1000, хүүхэд 500 төгрөгөөр зорчино.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.