Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.
Нийт томуугийн өвчлөлийн 20-28 хувьд нь томуугийн А хүрээний вирус бүртгэгджээ. Томуугийн А хүрээний вирус нь илүү хүндрэл үүсгэдэг бөгөөд сэхээнд орох, амь насаа алдах эрсдэлд хүргэдэг байна. Тодруулбал, өмнө нь бүртгэгдэж байсан томуу төст өвчний адино, рино зэрэг вирусээс ялгаатай нь насанд хүрсэн иргэдэд илүү хүндээр тусдаг байна.
Томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх нь бага насны хүүхдүүд байсан бол томуугийн А хүрээний вирусний эрсдэлт бүлэг нь жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан эзэлж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд болон 65-аас дээш насны иргэд мөн чихрийн шижин, хавсарсан өвчлөлтэй иргэд А хүрээний вирусээр өвдсөн тохиолдолд хүндрэх, сэхээнд орох, амь насаа алдах эрсдэлтэй байна.
Иймд шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байх, олон нийтийн арга хэмжээнд оролцохоос татгалзахыг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж бактерийн гаралтай өвчлөлөөр хавсарч хурдан хугацаанд хүндэрч, хатгалгаа болж байгаа нь агаарын бохирдолтой холбоотой гэдгийг онцолж байв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.