СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төрийн банк БНСУ дахь оюутнуудын дунд илтгэлийн тэмцээн зохион байгууллаа

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 хоногийн өмнө

Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банк БНСУ-д суралцаж байгаа оюутан залуусын дунд “Залуу судлаач 2024” илтгэлийн уралдааныг санаачлан зохион байгууллаа.

Энэхүү уралдааныг зохион байгуулахад Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Самсунг эрүүл мэндийн даатгалын газар хамтран ажилласан бөгөөд оюутан залуусын академик мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилготой ажээ. Залуу судлаач уралдаан хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд БНСУ-д суралцаж байгаа нийт 80 гаруй Монгол оюутан оролцсоноос шилдэгийн шилдэг 5 бүтээлийг шалгаруулсан юм.

Уралдааны үеэр Монгол Улсаас БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд хүрэлцэн ирж илтгэлүүдтэй танилцан санал бодлоо солилцлоо.

Тогтвортой хөгжлийг дэмжигч Төрийн банк нь байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл хөтөлбөрүүд тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарт чиглэсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, санаачлан зохион байгуулах ажлыг тогтмол хэрэгжүүлдэг.

Мөн бөгөөд БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдэд банк, санхүүгийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, санхүүгийн боловсрол олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.