Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, нийслэл хотын агаарын бохирдол, түгжрэл, Үндэсний баялгийн сан зэрэг асуудлыг хэлэлцжээ. Засгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийж, сайд нар мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:
-2024 оны хаврын чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Баялгийн сан дотроо гурван сантай. Уул уурхайн төрийн өмчит компаниудын 34 хувь хүртэлх ногдол ашгийг хуримтлалын санд хийдэг. Хуримтлалын сан эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулагдах учиртай. Баялгийн сангийн иргэдийн эзэмшиж байгаа хуримтлалын дансыг И-Монголиа дээр нээж байна.
Уул уурхайн нэгдэл “Эрдэнэс Монгол” дараах орлогыг төвлөрүүлсэн.
Иргэн бүрийн хуримтлалын дансанд 135 мянган төгрөг хуримтлагдсан. Та энэ мөнгийг эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулна. Энэ орлогыг цаашдаа хэрхэн нэмэгдүүлэх нь Засгийн газрын гол бодлого. Энэ ч утгаараа 14 мега төслийг явуулах шаардлагатай. "Бадрах энержи" ХХК-ийн “Зөөвч-Овоо” төсөл урагшилбал 2025-2040 онд хуримтлалын санд 0,7 их наяд төгрөг хуримтлагдана. Гашуун сухайт-Ганц мод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил урагшилбал 2040 онд 8,1 их наядаар нэмэгдэнэ.
Иргэн та И-Монголиа аппликейшн рүү ороод хуримтлалын дансандаа хэдэн төгрөг байгааг харах бололцоо бүрдэж байна. Төслүүд урагшилбал мөн хуримтлалын дансанд хэдэн төгрөг нэмэгдэж буйг хараад явах боломжтой гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өөр юманд хэрэглэж болохгүй гэсэн үгүү