УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Эрчим хүчний зохицуулах хорооноос олгодог тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллага руу шилжүүлэх санал гаргалаа.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
-Эрчим хүчний зохицуулах хороо юу хийдэг байгууллага вэ?. Зөвхөн тариф нэмж, тусгай зөвшөөрөл олгодог юм уу?
Үнэ тариф нэмэхээр гарч ирээд бусад үед алга болчихдог. Тиймээс эрчим хүчний хорооноос олгодог тусгай зөвшөөрлийг нь төрийн бус байгууллага руу шилжүүлэх саналтай байна. Би сайдад нь бодлогын санал тавья. Жишээлбэл, барилгын яамнаас олгодог тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллагаар дамжуулж олгодог болоод удаж байна. Энэ жишиг рүү шилжсэнээр төрийн үр ашиггүй орон тоо хэмнэгдэж, ДАНХАР БҮТЭЦ БАГАСНА.
Ямар ажил хийдэг нь тодорхойгүй, олон нийтэд мэдээлэл өгдөггүй ийм нэг нууц байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулж, орчин үеийн жишгээр явах хэрэгтэй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.