Rookie хэмээх нэрээрээ залуусын дунд танигдсан реппер У.Мөнхбагана цахим орчинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бичлэг хийж, “Намайг хамгийн түрүүнд барьсан цагдаа нарт бүх хөрөнгөө өгье” хэмээсэн нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдаж, хүмүүсийн эгдүүцлийг төрүүлсэн. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн юм.
Учир нь түүний оршин суух хаяг, өмнө нь зөрчил гаргаж байсан үйлдэл нь тус дүүргийн нутаг дэвсгэрт байсан учраас дээрх хэлтэст шалгаж эхэлсэн аж. Гэвч тэрбээр энэ сарын 19-ний шөнө 02.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутагт согтуугаар жолоо барьсан нь тээврийн хэрэгслийн маршрут, өөрийнх нь мэдүүлэг зэргээр тодорхой болсон байна. Үүнийх нь дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн, шалгалтын ажиллагааг шуурхай явуулж шүүхээр шийдвэрлүүлэв. Тодруулбал, У.Мөнхбаганын согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оноожээ. Харин бусдыг олон нийтийн сүлжээнд доромжилсон, өдөөн турхирсан үйлдлийг нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.
Нийгмийн сүлжээнд олонд танигдаж яваа хүмүүс ёс бус үйлдэл өдүүлж, хэн нэгнийг элдвээр доромжилж, эрх чөлөөнд нь халдсан үйлдэл удаа дараа гаргах болсон. Хууль сахиулах байгууллагынхан тухай бүр нь үүнийг шалгаж, холбогдох хариуцлагыг хүлээлгэж буй билээ. Тухайлбал, жүжигчин Б.Амарсайхан “Хаалга цохиж амгалан тайван байдал алдагдууллаа” хэмээн бага насны хөвгүүдэд гар хүрч буй бичлэг өнгөрсөн сарын эхээр олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст зөрчлийн хэрэг нээн шалгаж, шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 6.20-7 дахь хэсгийн “Хүүхдийн бие махбодод халдсан” гэм буруутайд тооцон 300 нэгжтэй тэнцэх буюу 300 000 төгрөгөөр торгох шийтгэл оноосон юм. Өдгөө “Этик продакшн”-ы жүжигчин С.Одбаярын хүний биед халдаж буй үйлдлийг хуулийн дагуу цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Юуныхнь дуучин бхвдээ. Нусанбууг сайн хөшрааа
Telll, hé i.i.g. Doromjiljsiin??? 30 barivchlaal boloo shd! Udur Bolton hun doromjiljiidog Munkherden, biryanis hvv e.d. hariugaa Shalgaldaa
Ийм хүний эхнэр хүүхэд нь маш их зовно доо.
Tsagdaa nariig yaduu amidrah tavilantai gej helsend n tsagdaa nar horsood bgaan bishuu? Hehe, shalga shalga, shuuh deer ochood tsagaadah bhdaa! Ugaasaa tegj helsend hund yal uguh utgaguu
Наад нөхөр чинь хар тамхи хэрэглэчихсэн бнааа