СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-12-18

Тэтгэврийн хэмжээг 6 хувиар нэмэгдүүлж, 2025 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэхээр боллоо

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 хоногийн өмнө

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан. Хуулийн дагуу Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол гарлаа. 

Тус тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэврийг хэмжээг зургаан хувиар тус тус нэмэгдүүлж, батлагдсан төсвийн хүрээнд тооцож олгохыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд даалгалаа. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 689,000 (зургаан зуун наян есөн мянга) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 572,400 (таван зуун далан хоёр мянга дөрвөн зуу) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо. Засгийн газрын тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөнө. Тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай 297.4 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд тусгажээ.



Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 хоногийн өмнө
116.206.83.106

39.0 төг нэмж байгаа юм байхдаа зайлуул тэгшлээд 40.0 төг нэмж чадахгүй байгаа юм байхдаа. Өөрсдөө тэрбум, их наядаар иднэ ичих булчирхай нь өвчлөөд ажилгүй болсон новшнууд юм даа.

Иргэн
3 хоногийн өмнө
116.206.83.106

Өө яааж байгаан бэ энэ их мөнгийг чинь барж идэхгүй ш дээ ЛАЛАРУУДАА

Лха
3 хоногийн өмнө
116.206.83.106

Итгэлцүүрийг яаж хэрэгжүүлэх талаар мэдээлэл бна уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.