УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал, “Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигч С.Энхбаатарыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэхийг нийт оролцсон гишүүдийн 73.3 хувиар дэмжлээ. Харин нэр дэвшигч М.Алтан-Очирыг гишүүдийн олонх дэмжсэнгүй.
С.Энхбаатарыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилох саналыг УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулахаар боллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.