Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж хэлэлцсэн байна. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанд оролцож, агаарын бохирдлыг бууруулах асуудлаар мэдээлэл хийсэн байна. Тэрээр энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:
-Би Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийж, агаарын бохирдлыг бууруулах хүрээнд авч буй арга хэмжээний талаар танилцуулсан. Агаарын бохирдлыг үүсгэж байгаа хамгийн гол хоёр чиглэлд хариулт өглөө. Нэгдүгээрт автомашины тоо сүүлийн хоёр жилийн хугацаанд эрс нэмэгдэж өнөөдрийн байдлаар 804 мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Агаарын бохирдлын 20 гаруй хувийг автомашины угаар эзэлж байна. Өдөрт замын хөдөлгөөнд 300-400 мянган автомашин оролцож байна. Энэ бол зөвхөн нийслэлийн төв орчмын нэгдсэн камерын системээр тоологдсон тоо. Эдгээр машинууд азотын давхар исэл ялгаруулдаг бөгөөд нүүрсэн яндангүй машинууд маш их бохирдол ялгаруулж байна.
Ялангуяа приус загварын машинууд нүүрсэн яндангүй хөдөлгөөнд оролцож, агаарт хортой бодис ялгаруулж байна. Эдгээр машинуудыг журамлаж, зориулалтын яндан тавьсан тохиолдолд хөдөлгөөнд оролцуулах албадлагын арга хэмжээ авна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Готын дарга Журамбаатараа оношилгоонд тэнцүүлсэн авилга авсан нөхдүүддээ эхлээд хариуцлага тооц эргүү хүүр минь