™ watch differen|

Улаанбаатар хотын Гаалийн газрын албан тушаалтнуудыг шүүхэд шилжүүлэв

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 долоо хоногийн өмнө

Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын албан тушаалтнуудад холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Тус гаалийн газрын улсын байцаагч П.Баярмаа, Э.Баасансувд нар хуулиар хүлээсэн үүргээ зориуд хэрэгжүүлэлгүй, шалгалтаа дутуу хийж, зөвшөөрөл өгснөөр их хэмжээний гаалийн татвар төлөхөөс зайлсхийх боломж бусдад олгосон хэрэгт холбогдсон аж. Уг хэрэгт нь Улаанбаатар хот дахь гаалийн газрын бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч С.Нарангоог бас яллагдагчаар татжээ.

Гаалиар нэвтрүүлэх барааны үнийн дүнг тооцох арга, аргачлалыг зориуд буруу хэрэглэсэн хэмээн Эрүүгийн хуулийн 22.1-1-ийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэх заалтыг үндэслэн тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. 



Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Жинхэнэ хахууль авдаг хүмүүс дээ. Гаалыг цэгцэлвэл улсад орох орлого хэд дахин нэмэгдэх байх даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.