СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-12-17

“Хүчит шонхор” болон “Хархорин” худалдааны төвүүдэд шалгалт хийжээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өгсөн чиглэл, үүргийн дагуу өнөөдөр /2024.12.17/ Стандарт, хэмжил зүйн газраас “Хүчит шонхор” болон “Хархорин” худалдааны төвүүдэд Шадар сайдын ажлын алба, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төвтэй хамтран хяналт шалгалт хийжээ.

Стандарт, хэмжил зүйн газраас махны худалдаанд ашиглагдаж буй жин хэмжүүрийн баталгаажуулалт, ашиглалт шалгахад өнөөдрийн байдлаар 200 гаруй жин хэмжүүрт хяналт хийхэд 20 орчим жингийн лац хөндсөн, баталгаажуулалтын гэрчилгээний хугацаа дууссан зэрэг зөрчил илэрсэн байна. Уг зөрчлийг арилгах арга хэмжээ үргэлжилж байна.

Түүнчлэн жимс, хүнсний ногоонд пестицидийн үлдэгдэл шалгахад зургаан нэр төрөлд явуулын лабораториор шалгахад ямар нэгэн зөрчил илрээгүй байна. Мал, амьтны гаралтай түүхий махнаас дээж авч, шинжилсэн шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.