СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-12-17

🔴LIVE: Л.Эрхэмбаяр: Шадар сайд С.Амарсайхан Евразийн худалдааны гэрээг хойшлуулах байр суурьтай байгаагаа илэрхийлсэн

Нийтэлсэн
4 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
4 хоногийн өмнө

Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах эсэх асуудал сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байна. Үүнтэй холбогдуулан бизнес эрхлэгчид Монгол Улсын Шадар сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын ахлагч С.Амарсайхантай уулзжээ.

“Түмэн шувуут” компанийн Ерөнхий захирал Л.Эрхэмбаяр:

-Шадар сайд бидний хүсэлтийг хүлээн авч, шуурхай уулзлаа. Энэ асуудлыг хариуцаж ажилласан хүмүүс ажлаа сайн хийгээгүй байна. Хоорондоо сайн ярилц. Тус гэрээ хэлцлийг хойшлуулах байр суурьтай байгаа гэдгээ илэрхийллээ.

Дотооддоо илүү ойлголцох шаардлагатай байгаа гэдгээ нэмж хэлсэн. Мэдээж хэрэг хэрэглэгчид хямд бараа бүтээгдэхүүн хэрэглэх хүсэл байгаа нь ойлгомжтой. Нөгөө талаас дөнгөж өндийж байгаа үйлдвэрлэгчдээ дэмжих шаардлагатай байгаа.

Бусад улс орнуудад стратегийн гол нэрийн бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэнэ гэсэн бодлого барьдаг. Түүнчлэн дотоодын аж ахуй нэгжээ хамгаалдаг, бойжуулдаг. Ингэж байж үйлдвэрлэгч орон болдог.

Засгийн газраас тус түр хэлэлцээрийг хойшлуулах байр сууринд нэгдсэн гэж Шадар сайдын үгнээс ойлгосон гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.