Монгол Улсын Дээд шүүх Д.Цогтбаатар гишүүнийг гэм буруутай гэж үзсэн учраас чөлөөлөгдөх асуудал яригдана гэж УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Сандаг-Очир хэлж байна.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Сандаг-Очир:
-Улсын дээд шүүхийн шийдвэр УИХ-ын тамгын газарт албан ёсоор ирсэн гэх мэдээлэл алга байна. Олон нийтийн сүлжээнд гарсан мэдээллийг харсан.
Энэ тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох асуудал яригдана. Манай Халдашгүй байдлын дэд хороогоор тус асуудал орохгүй. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал хугацаанаасаа өмнө дуусах асуудал нарийн зааг ялгаатай байдаг. Нэг бол чөлөөлөгдөж, нэг бол эгүүлэн татагдах ёстой байдаг. Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан гэж байгаа бол гишүүнийг эгүүлэн татах асуудал яригдана. Дээд шүүхийн шийдвэр эцсийнх байдаг. Иймд Төрийн байгуулалтын байнгын хороогоор тус асуудал ороод УИХ-аар тус асуудлыг авч хэлэлцэнэ. Гэхдээ УИХ-ын олонх гишүүд дэмжээгүй тохиолдолд яах вэ гэдэг салаа утгатай зүйл харагдаж байгаа.
Харин манай Халдашгүй байдлын дэд хороогоор УИХ-ын гишүүдийг эрүүгийн гэмт хэрэгт холбогдсонтой холбогдуулж, яллагдагчаар татаж улсын ерөнхий прокуророос асуудал орж ирсэн тохиолдолд тус асуудлыг хэлэлцдэг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.