Нийслэлийн хэмжээнд 95 мянган айл гэрт амьдарч байна. Эдгээр өрхүүдэд давхар шаталтат зуух тараах өөр сонголтгүй гэж Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар хэлж байна. Харин зуухыг үнэгүй тараах, буцаах төлөх эсэх шийдвэр нь эцэслээгүй байгаа аж.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар:
-Нийслэлийн 200 орчим мянган айл өрхийн 95 мянга нь монгол гэрт, 105 мянга нь байшинд амьдарч байна. Нийт угаарын хийн хордлогоос үүдэлтэй дуудлага мэдээллийн 80 гаруй хувийг зуухны битүүмж алдагдсан, зуух эвдэрсэн байдлаас үүдэлтэй гэж бүртгэгдсэн гэх байна. Цахим орчинд зуух тараах асуудал зөв буруу гэсэн мэдээлэл гарч эхлээд байна.
2012-2014 онд төслийн зуух тарааж байсан. Тухайн үед мөн л зуухны битүүмж, эвдрэл, гэмтэлтэй холбоотой асуудлаар зуух тарааж байсан. Уг зуухны үлдэгдэл 15 мянга хүрэхгүйтэй байна.
Нийслэлийн гэр хорооллын иргэд, тэр дундаа монгол гэрт амьдарч байгаа иргэдийн 70 хувийн зуухны битүүмж, цууралт, аюулгүй байдал алдагдсан байдалтай байна. Үүнээс үүдэн угаартах эрсдэл ихээр үүсэж байна. Тиймээс давхар шаталтат зуух тараахаас өөр аргагүй байдалд хүрээд байна. Иргэдийн угаартах эрсдэлийг тодорхой түвшинд бууруулъя гэж байгаа. Энэ нь богино хугацаанд хийж, хэрэгжүүлэх боломжтой шийдлийн нэг. Урт хугацаандаа газ ашигладаг болох, орон сууцжуулах зэрэг ажлууд хэрэгжээд явна. Гэрт амьдарч байгаа айлуудад зуух тараахаас өөр аргагүй. Зуухны төсөв аравдугаар сард тавигдсан. Буцаах нөхцөл, тараах эсэхээ эцэслээгүй байна.
Тендерт шаардлага хангаж байгаа бүх л аж ахуй нэгж оролцох боломжтой юм.
Угаарын хийн мэдрэгчийн асуудал бас хөндөгдөж байна. Айлуудад угаарын хийн мэдрэгч үнэ төлбөргүй тараасан ч одоогийн байдлаар угаарын хий мэдрэгчтэй айл 60 мянга байна. Эмээ, өвөө нар угаар мэдрэгчээ хадагт ороогоод, далд хийчихээд байна. Зарим иргэд тогны мөнгө их гарна гээд салгачихдаг. Угаар мэдрэгчийн тогны сарын төлбөр 500 төгрөг байдаг.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт 2024 онд 49 тэрбум төсөвлөсөн 2025 онд 56 тэрбум төгрөгийн төсвөө батлуулсан. Үүнд тодотгол орно.
Нийслэл тойрсон найман пост дээр түүхий нүүрс оруулж буй асуудалд хяналт тавин ажиллаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зиа энэ зуух худлаа шүү Өмнөговь Төв аймагт өмнө нь тарээж л байсан ХОГ утаа гарна асахгүй халахгүй дэмий дээ хэдхэн шуналтай хулгайч баяжина утаа хэвээрээ л