СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-12-17

Тавантолгой түлш: Шахмал түлшний орц, найрлага тогтвортой огт солигдоогүй

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

Улсын онцгой комиссын хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар агаарын бохирдлын асуудал болон сайжруулсан түлшний стандартын талаар хэлэлцжээ. Энэ талаар Тавантолгой түлш компанийн ерөнхий технологич Д.Өлзийбат мэдээлэл өгөв. 

"Тавантолгой түлш" компанийн ерөнхий технологич Д.Өлзийбат:

-"Тавантолгой түлш" компани жилдээ 520-560 мянган шахмал түлш үйлдвэрлэдэг. Сүүлийн таван жилийн хугацаанд жилд 520-540 мянган тонныг үйлдвэрлэсэн. Шахмал түлшний стандарт 2019 онд батлагдсан. Тухайн үед шахмал түлшний чийглэгийн агууламж 10 хувиас ихгүй гэж заасан байдаг. Харин Засгийн газраас үүрэг өгсний дагуу 2022 онд зарим стандартыг чангатгаж, чийглэгийн агууламжийг 6 хувь болгож бууруулсан. Түүхий нүүрсний дэгдэмхий бодисын гарц 45 хувь, шахмал түлш буюу эрчим хүчний нүүрснийх 22 хувь байдаг. Эрчим хүчний нүүрсийг баяжуулж, баяжмалаараа шахмал түлш хийгээд Нийслэлийн засаг даргад танилцуулсан байгаа.

Ерөнхийлөгчийн ярьсныг сонссон. Одоо бол хатаалтын хувь 6-аас бага, стандартыг хангалттай хангаж байгаа. Шахмал түлшний орц, найрлага тогтвортой байгаа. Хэрэглэж буй түүхий эд огт солигдоогүй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 сарын өмнө
116.206.83.106

Надахчин үхэлийн хор

Зочин
4 сарын өмнө
116.206.83.106

Орц найрлага тогтвортой байтлаа УБ ийм бдалд хүрч бна уу тэгээд. Иргэдийг тэнэг гэж бодоод бна уу арьсаа хамгаалсан хоосон толгой чинь зайлаач

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.