СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-12-17

🔴LIVE: УОК: Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулахаар боллоо

Нийтэлсэн
4 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
4 хоногийн өмнө

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

-Зарим сумуудад зудын нөхцөл байдал үүссэн. Иймд 21 аймаг 330 сумаар явж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, холбогдох заавар зөвлөмжийг өгөх мөн “Шинэ хоршоо” хөдөлгөөнтэй холбоотойгоор малчдад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгүүд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 76 хувьтай үргэлжилж байна.

Хоёрдугаарт, сүүлийн өдрүүдэд нийслэлийн агаарын бохирдол эрс нэмэгдэж буйтай холбогдуулан холбогдох төрийн байгууллагуудын ажиллагааг уялдуулан зохицуулах чиглэлээр УОК-ын хуралдааны шийдвэр гарлаа. Тодруулбал,

.

Үүнээс гадна нийслэлийн агаарын чанарыг сайжруулах хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлнэ. Нийслэлийн 2500 төрийн алба хаагчид айл өрхүүдээр шалгалт явуулж, угаарын хийн хордлогоос сэргийлэх зөвлөгөө өгөх болно. 

Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон эрчим хүчний сайд, Нийслэлийн холбогдох удирдлагуудад сайжруулсан шахмал түлшний чанар стандарттай холбоотой хөндлөнгийн дүгнэлт, ялангуяа шаардлага хангасан гадаадын байгууллагын чанар стандартын тодорхой шинжилгээг хийж, үр дүнг УОК-т танилцуулах хугацаат үүрэг өгсөн гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 хоногийн өмнө
116.206.83.106

Шшш яасан ч дуусдаггүй хороонууд вэ

Зочин
4 хоногийн өмнө
116.206.83.106

Ажлын хэсэг түр хороо гэдэг худлаа ярьсан ямар шийдэл байхгүй зүгээр л нэг өрөөнд цуглаж баахан кофе ууж байгаад тардаг эргэж хэн ч хариуцлага хүлээдэггүй яг л гахайн ферм

Зочин
4 хоногийн өмнө
116.206.83.106

Ээ хөөрхий хороо шинэчлэн байгуулаад л утаа буурдаг бол одоо утаагүй болох болсон. Нийслэлийн засаг даргаар ахлуулсан баг гэнэ. Нөгөө юм л бол торгоно, татвар нэмнэ гэж бүх зүйлийг албан хүчээр шийдэх гэж оролддог Нямбаатар дарга маань гал их түлж байгаа айлыг торгоно, утаа их гаргаж байгаа айлыг утааны хэмжээгээр нь татвөр төлдөг болгон гэх вий дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.