СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-17

Б.Бадамцэцэг Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөхөөр томилогджээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

Шүдний эмч Б.Бадамцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөхөөр томилогджээ. 

Тэрбээр "Хэцүү анги" олон ангит уран сайхны кинонд тоглож олонд танигдсан бөгөөд шүдний их эмч мэргэжилтэй юм. Б.Бадамцэцэг 2022 оны гуравдугаар сард "Хөдөлмөрийн хүндэт" медаль хүртсэн бөгөөд 2024 оны есдүгээр сараас “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хариуцан ажиллаж эхэлсэн юм.

Б.Бадамцэцэг нь алслагдмал аймаг сумдын нийт 7 мянга гаруй иргэдэд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийж хэрэгжүүлжээ. Тэрбээр бүс нутгийн иргэдэд тулгарч буй шүд, амны хөндийн эрүүл мэндийн асуудлыг шийдэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах зорилгоор 2021 онд “Үндэсний шүдний эрүүл мэндийн боловсрол олгох сан”-г үүсгэн байгуулж байжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.