Агаарын бохирдлын асуудлаар Улсын онцгой комисс шуурхай хуралдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх агаарын бохирдлын асуудлаар УИХ-ын дарга, УИХ дахь намын бүлгийн дарга нар, Засгийн газрын гишүүд болон хотын удирдлага, ТЕГ, ЦЕГ-ын удирдлагуудтай уулзсан. Ерөнхийлөгч шахмал түлшний чанарын асуудалд анхаарч, хяналт шалгалтыг сайжруулахыг сануулахаас гадна Улсын онцгой комиссыг яаралтай хуралдуулах чиглэл өгсөн юм.
Энэ дагуу өнөөдөр Төрийн ордны Сүхбаатар танхимд Улсын онцгой комиссын шуурхай хурал болж байна. Хуралдаанаар өвөлжилтийн бэлэн байдал, цаг агаарын нөхцөл байдал, агаарын бохирдол зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Хуралдааны дараа Улсын онцгой комиссын төлөөллүүд мэдээлэл өгөх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.