СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-12-17

Цахим орчинд эрүүл мэнд, эдийн засгийн сэдэвтэй хуурамч мэдээлэл их тарж байна

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 сарын өмнө

“Дижитал орчин ба мэргэжлийн сэтгүүл зүй” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр боллоо. ХХI зууны хүн төрөлхтөний хөгжлийн түүхэн үеийг цахим буюу дижитал эрин гэж бид нэрийдэх болсон. Энэ үе ч сүүлийн таван жилд хурдацтай хөгжиж албан байгууллагууд харилцаа холбоо, хамтын ажиллагаа бүтээмжээ хөнгөвчлөхийн тулд хиймэл оюун ухааныг сонирхож цаашид ашиглах чадварыг ажилчдадаа эзэмшүүлэх талаар бодолцож байна.

“AI технологи нь хүний нөөц, зардал, цаг хугацааг хэмнэж байна”

Тэгвэл дижитал орчин болон мэргэжлийн сэтгүүл зүй нь хоорондоо хэрхэн холбогдож, бидний ажил амьдралд ямар өөрчлөлтүүд гарах талаар ХИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн багш Д.Оюунбатаас асуусан юм. Тэрээр “Хиймэл оюун ухааныг ашигласнаар хурд нэмэгдэж зардал хэмнэгдэнэ гэсэн дүгнэлттэй байгаа. AI технологи нь хүний нөөц, зардал, цаг хугацааг хэмнэж байна. Тэгэхээр дижитал хувьслын гол зорилго нь технологийн хүчийг нэмэгдүүлэх гэхээсээ хэрэглэгч, үйлчлүүлэгч төвтэй бодлогыг баримтлах явдал байдаг нь хүн бүр ашиглах боломжтойг харуулна. Харин хиймэл оюун ухааныг хүн бүр ашигласнаар хуурамч мэдээлэл, хүнийг гадуурхаж доромжлохтой холбоотой хүнлэг ёсны зарчим алдагдах эрсдэлтэй гэж харж байгаа” гэв.

Гаднын сэтгүүлчид хиймэл оюун ухааныг 30 хувьтай ашиглаж байна

Гаднын сэтгүүлчид хиймэл оюун ухааныг 30 хувьтай ашиглаж байгаа бол манай улсын сэтгүүлчид ямар түвшинд ашиглаж байгаа талаарх судалгааг мөн хийжээ. аж. Мөн судалгаанд оролцогчдын таван хувийнх нь редакц нь AI технологийг ашиглахад суралцуулдаг. Бусад нь хиймэл оюун ухааныг ашиглахад программ хангамж болон гадаад хэлний бэрхшээлүүд тулгардаг ч бие дааж суралцдаг гэж байна. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр хиймэл оюун ухааныг ярихад ес зүйн асуудал мөн дагаж яригдаж байлаа. . Энэ нь тогтмол, баримттай, эх сурвалжтай үйл ажиллагаа явуулдаг мэт фейсбүүк хуудас, хувь хүний хаягуудаас богино хэмжээний видео бичлэг оруулж хандалтаа өсгөөд цаашлаад хүний нэр төр, албан байгууллагын нэр хүндийг унагасан хуурамч мэдээлэл тараадаг байна. Мөн тодорхой нэг баримтыг тухайн үйл явдал үзэгдэлд хамаарахгүй баримтаар орлуулж олон нийтийг төөрөгдүүлсэн контент бүтээдэг, ямар нэг үйл явдлын тухай контент ашиглан нийгмийн сүлжээнд олон нийтийг анхаарч сонирхон дэмжиж эсвэл буруутгаж байгаа мэтээр хуурамч үзэгдэл бий болгож ёс зүйн зөрчилтэй асуудал үүсгэдгийг хэлэлцүүлгээс онцлон хүргэлээ.

Цахим орчин дахь хуурамч мэдээлэлд хийсэн дүн шинжилгээг СУИС-ийн КТМУС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн багш Г.Мөнхбаяр танилцууллаа.

Иргэдэд мэдээнд итгэх үгүйгээ шийдэхэд туслах суурь боловсрол олгох хэрэгтэй

Монголын баримт шалгах төв цахим орчинд цацагдаж буй мэдээллийг баримтаар нягталж олон нийтэд үнэн, зөв мэдээлэл хүргэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Хуурамч мэдээллийн төрөлд ташаа мэдээлэл, хуурамч мэдээлэл, дэгсдүүлсэн мэдээлэл гэсэн гурван төрөл байдаг. 2 бөгөөд .

С.УРТНАСАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 243 (7487)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.