СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-16

Ерөнхийлөгч шахмал түлшний чанарын асуудалд анхаарч, хяналт шалгалтыг сайжруулахыг сануулжээ

Нийтэлсэн
5 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 хоногийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх утааны асуудлаар Засгийн газрын гишүүд, УИХ дахь намын бүлгийн дарга нартай уулзалт хийв. Энэ үеэр хэлэлцэж, ярилцсан асуудлын талаар Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр мэдээлэл өгөв. 

Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр:

-Ерөнхийлөгч өнөөдөр Шадар сайд болон Засгийн газар, УИХ-ын зарим гишүүдийг дуудаж мэдээлэл авч, өөрийн байр суурийг илэрхийлсэн. Мөн хууль хяналтын байгууллагын төлөөлөл оролцсон.

Яригдсан хамгийн гол утааны асуудал нь шахмал түлшний асуудал. Энэ хүрээнд Ерөнхийлөгч 2019 онд шахмал түлшийг анх үйлдвэрлэж эхэлж байхад утаа 40-50 буурч байсан. Шахмал түлш илүү сайжраад явах ёстой байтал яагаад муудаад байгаа талаар ярьсан. Мөн

Төр засгийн байгууллага уялдаа холбоогоо сайжруулж ажиллахыг сануулсан. Энэ нь нэг байгууллагын асуудал биш юм.

Чийгшил ихтэй түлшний улмаас утаа ихэссэн гэдэг дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргасан байгаа.

Улс орнууд тухайлбал, Лондон, Парис анх түүхий нүүрс түлж дулаацдаг, өвөлждөг байсан. Дараа нь шахмал түлш, түүний дараа хагас коксожсон түлш рүү шилжсэн. Үүний дараа төгс шийдэл буюу газ түлж агаарын бохирдлоо шийдсэн. Манайх ч түүхий нүүрс түлдэг байж байгаад Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх Ерөнхийлөгч ажиллаж байхдаа халсан. Тэр хөгжлийнхөө үе шатын дагуу түүхий нүүрс түлдэг байж байгаад халсан.

Төрийн байгууллагууд уялдаа холбоогоо сайжруул. хариуцаж байгаа эзэн нь хэн байна аа гэдэг асуудал тавиад байгаа. Ийм асуудал тавина гэдэг өөрөө үр дүн гарахын эхлэл шүү гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

tumur
5 хоногийн өмнө
116.206.83.106

zaawal heden muu iregd n hashgarch bj ajilaa hiideg maasan

Даваа
5 хоногийн өмнө
116.206.83.106

Тэр түлшээ мартаачээ. Явуургүй байгааг мэдсээр байж. Ерөнхийлэгчөө. Түлштэйгээ зууралдаж явсаар зууны алуурчин болчих вий дөө. Олон хүүрэд үхэж үрэгдэж байна шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.