СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-16

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Хөрөнгийн зах зээл рүү гаргая

Нийтэлсэн
5 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 хоногийн өмнө

“Төрийн өмчит 98 компаниас 31 нь нэг төгрөг олохын тулд 5-6 дахин зардал гаргаж байна” хэмээн тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан Д.Амарбаясгалан мэдэгдэж байв. Хувийн компанид нэг хүний хийх ажлыг төрд 5-6 хүн хийж байна гэсэн үг л дээ.

Тэрбээр цааш нь “Манай улсын ДНБ-ий хэмжээ 52.9 их наяд төгрөг байхад төрийн өмчийн компаниуд нийт хөрөнгө 59.2 их наяд болсон байна. Төр асар их хөрөнгийг өөртөө төвлөрүүлжээ” хэмээн өгүүлсэн байдаг. Төрөөс тэрбумтнууд төрдөг нь ийм учиртай юмсанжээ.

Тоо худал хэлдэггүй. 2024 оны эцсийн байдлаар төрийн өмчит 123 компанийн 43 нь алдагдалтай ажилласан. 21 нь гурван жил дараалан алдагдалтай ажиллаж байна. Алдагдлыг мэдээж татвар төлөгчдийн мөнгөөр нөхсөөр байгаа. Улсын мөнгө уйлдаггүй...  

Энэ бүхнийг тоочихын учир нь ашиггүй ажиллаж байгаа, идэх уух бүрэн боломжтой байсаар байгаа төр хэмээх компанийг хяналттай болгох шаардлага хүссэн ч, эс хүссэн ч үүсээд удаж байна. Алдагдалтай ажиллаж байсан, цалингаа нэмэх нь байтугай цагт нь тавьж чаддаггүй байсан “Монгол шуудан” ХК-ийн жишгээр алдагдалтай ажиллаж байгаа төрийн компаниудын 34 хувийг нь ч болтугай Хөрөнгийн биржид гаргах хэрэгтэй байна. Ингэж чадвал эдүгээгийн “Монгол шуудан” ХК шиг ашигтай ажиллаж эхэлнэ.

болов уу. Үе үеийн эрх баригчдын саалийн үнээ болоод байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 34 байна уу, 49 хувийг Монголын хөрөнгийн биржид гаргаж нээлттэй хувьцаат компани болгомоор байна. Тэнд ажиллаж байгаа 6000 ажилтанд давуу байдалтайгаар хувьцаа эзэмшүүлэх хувилбар ч байж болох юм. Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ тал дээр манлайлал үзүүлмээр байна.

Ингэж хийхгүйгээр дахиад 34 жилийн дараа ч “Төрийн өмчит 98 компаниас 31 нь нэг төгрөг олохын тулд 5-6 дахин зардал гаргаж байна”, “Төр асар их хөрөнгийг өөртөө төвлөрүүлжээ”, “Төрийн өмчит 123 компанийн 43 нь алдагдалтай ажилласан” гэдэг үлгэр яригдсаар байх болно.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.