СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-27

Халтиргаа гулгаа ихээр үүсдэг байршлуудад давсны машин байршуулан, хүн хүч техникийн бэлэн байдлыг ханган хоножээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 сарын өмнө

Хан-Уул дүүргийн зам талбайн цэвэрлэгээний 12 байгууллага 11 сарын 25-ний оройн 22:00 цагаас эхлэн халтиргаа гулгаа ихээр үүсдэг байршлууд дээр давсны машин байршуулан хүн хүч техникийн бэлэн байдлыг ханган, жижүүрлэн хонож ажиллалаа.

Дүүргийн хэмжээнд 2024 оны 11-р сарын 26-ны шөнийн 01:30 цагаас 27-ны өглөөний 11:00 цагийн байдлаар 12 байгууллагын 204 хүний бүрэлдэхүүнтэй, 25 давсны машин, 57 үлээгч төхөөрөмж, 4 явган замын моторт төхөөрөмж, түрэгч хусагч 8 тусгай зориулалтын техник хэрэгсэлээр зам талбайг цэвэрлэгээ хийж, нийт 128,5 тонн давс, 5 тонн бодис цацаж, халтиргаа гулгаанаас сэргийлэн бэлэн байдалд ажиллаж байна.

Морингийн даваа, Айцын даваа зэрэг байршлуудын замын хөдөлгөөн хэвийн халтиргаа гулгаа үүсээгүй, 1368,5 тн давс, 751 тн бодисны үлдэгдэлтэй байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.