Хан-Уул дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ хариуцсан 12 байгууллага хариуцсан зам талбайн нуухны цасыг ачиж тээвэрлэн явган замын цас, мөсийг цэвэрлэн иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна.
Зам талбайн ажилчид халтиргаа гулгаа ихээр үүсдэг өгсүүр уруу уулзваруудад давс бодис цацаж хариуцсан байршлуудад явган замын цэвэрлэгээний ажил хийж байгаа бөгөөд 33 тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр 24 цагаар хоёр ээлжээр ажиллаж байгаа юм.
Авто замын нуух, хайлсан цасыг түрэх, явган замыг тусгай төхөөрөмж болон хусаж цэвэрлэн, нийт 345,5тн давс, 72тн бодис зарцуулаад байна.
Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоодыг орчны 50метр хүртэлх цас мөсийг цэвэрлэж аюулгүй байдлыг ханган хамтран ажиллахыг Хан-Уул дүүргийн менежер Ц.Эрдэнэбаатар уриалж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.