ХУД-ийн зам талбайн цэвэрлэгээний 12 байгууллага цэвэрлэгээнээс гарсан цасыг ачиж тээвэрлэх, явган замын цэвэрлэгээг бүрэн дуусгах, нуухны нойтон цасыг түрж авах ажлыг эрчимжүүлэн өдөр, оройн ээлжээр ажиллаж байна.
11 дүгээр сарын 29-ний өдрийн өглөөний 08:00 цагийн байдлаар 12 байгууллага 204 хүний бүрэлдэхүүнтэй 25 үлээгч төхөөрөмж, 16 явган замын моторт төхөөрөмж, түрэгч хусагч 27 техниктэй ажиллаж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд нийт 445 тонн давс, 99 тонн бодис цацаж, 1323 тонн давс, 691 тонн бодисын үлдэгдэлтэй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.