СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-12-01

Хан-Уул дүүрэг хог шахаж ачих зориулалттай дөрвөн автомашиныг ТҮК-д хүлээлгэн өглөө

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 сарын өмнө

Өчигдөр /2024.11.30/ Хан-Уул дүүргийн хөрөнгө оруулалтаар 10м.куб хог шахаж ачих зориулалтын Хьюндай HD170 маркийн 2 автомашин, 6м.куб хог шахаж ачих зориулалтын HD78 маркийн 2 автомашиныг хог тээврийн байгууллагуудад хүлээлгэн өглөө.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Б.Цэрэн “Хоггүй Хан-Уул Эко дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүрэг сүүлийн жилүүдэд хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагуудын автомашиныг шинэчлэх, ТҮК-ийн ажилчдын ажлыг хөнгөвчилсөн гар ажиллагаа багасгасан техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үе шаттай шийдвэрлэсэн.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээний нийт 57 автомашинаар парк шинэчлэл хийж, хог тээврийн байгууллагуудын автомашинуудыг бүрэн шинэчиллээ” гэв.

Энэ онд дүүргийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн 16 машин, зам цэвэрлэгээний зам шүүрдэх услах тусгай зориулалтын 2 автомашин, нуух цэвэрлэх 7 жижиг машин, давс, бодис цацагч 15, явган замын цас хог үлээгч багаж 50, явган зам шүүрдэгч 27 техник хэрэгсэл, 20 автомашинаар парк шинэчлэл хийж, хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ хариуцсан байгууллагууддаа шийдвэрлэн өгсөн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.