Өнөөдөр /2024.12.03/ өглөөний 10:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг нийт 33 байгууллагын 1200 гаруй зам талбайн үйлчлэгч ажиллаж, цас мөсний цэвэрлэгээг хийж байна.
Мөн 70 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэл ашиглаж зам талбайг цэвэрлэж байгаа юм.
Дашрамд мэдээлэхэд, нийслэлийн хэмжээнд нийт 5320 тонн давс, 5746 тонн бодисын бодит үлдэгдэлтэй байна.
Ойрын өдрүүдэд цас их хэмжээгээр орж хальтиргаа гулгаа үүсэж, зам талбайн ажилчдын ажиллах нөхцөл хүндэрсээр буй. Тэгвэл эко Хан-Уул дүүрэг хог тээврийн дөрвөн автомашинаар парк шинэчлэлт хийсэн эерэг мэдээтэй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.