СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-12-06

Урд шөнө Хан-Уул дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээний 13 байгууллага ажиллажээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 сарын өмнө

Хан-Уул дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээний 13 байгууллага 12 дугаар сарын 06-ны шөнө 04:00 цагаас эхлэн эхлэн давс бодис цацан ажиллаж байна.

Дүүргийн хэмжээнд зам талбайд 220 хүний бүрэлдэхүүнтэй, 42 техник, 56 үлээгч төхөөрөмж, 17 явган замын моторт түрэгч зам талбайн цас мөсийг арилган халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 91 тонн давс, 10 тонн бодис цацаж 1,403.5 тн давс, 681 тн бодисны үлдэгдэлтэй байна.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоодыг орчны 50м хүртэлх цас мөсийг арилган хамтран ажиллахыг УРИАЛЖ байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.