СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-12-12

Хан-Уул дүүрэг зам талбайн цэвэрлэгээний тусгай зориулалтын 4 үйлдэлтэй 12 ковш, 1 экскаватороор хүч нэмлээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 сарын өмнө

Хан-Уул дүүргийн хөрөнгө оруулалтаар зам талбайн хог, цас, хусах, шүүрдэх, бутлах, ачих зориулалтын “ZL939” маркийн 12 ковш, тусгай зориулалтын зориулалтын “XN125W-9G” маркийн 1 экскаваторыг дүүргийн зам талбайн цэвэрлэгээ хариуцсан байгууллагуудад хүлээлгэн өглөө.

Энэхүү тусгай зориулалтын ковш, экскаваторууд нь өвөл, зуны улиралд ашиглах боломжтой, дагтаршсан цас, мөсийг бутлах, хог, цас шүүрдэх, хусаж, хамах, давс, бодис, хатуу хог хаягдлыг ачих, нүх ухах, буулгах, их хэмжээний хур хог хаягдлыг гар ажиллагаа оруулахгүйгээр цэвэрлэх автомат ажиллагаатай машин техник юм.

Тус дүүрэг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хог тээвэр, зам талбайн 45 автомашиныг дүүргийн зам талбай, цэвэрлэгээний байгууллагуудад үе шаттай шийдвэрлэн өгч, парк шинэчлэл хийсэн.

Тодруулбал, энэ онд дүүргийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн 16 машин, зам цэвэрлэгээний зам шүүрдэх услах тусгай зориулалтын 2 автомашин, нуух цэвэрлэх 7 жижиг машин, давс, бодис цацагч 15, явган замын цас хог үлээгч багаж 50, явган зам шүүрдэгч 27 техник хэрэгсэл, нийт 20 автомашинаар парк шинэчлэл хийж, хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ хариуцсан байгууллагууддаа тус тус өгсөн байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.