Манай улс Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх асуудал яригдаж байна. Уг асуудалд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд дараах байр суурийг илэрхийлэв.
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт:
-Евразийн эдийн засгийн холбоонд нэгдэх асуудал олон жилийн өмнөөс Засгийн газрын түвшинд яригдаж ирсэн. Үе үеийн Засгийн газар болгоомжтой ханддаг байсан. Гэтэл Эдийн засаг, Хөгжлийн яамнаас ажлын хэсэг байгуулж, Евразийн эдийн засгийн холбоонд элсэх нь зөв гэсэн байр суурийг илэрийлж байна.
Миний хувьд хэлэлцээрт нэгдэх нь арай эрт шийдэл болно гэж харж байгаа. Хоёр талаас 375 нэр төрлийн барааг татвараас чөлөөлөх болно. Ингэснээр төрийн бодлогоор сэргэж буй Үндэсний үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүн бусад улсынхтай өрсөлдөж чадах эсэх эргэлзээтэй.
Нөгөө талаас, манай малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн экспортод гарах боломжтой болно. Махаа бид гадагшаа чөлөөтэй гаргах боломжтой ч малын эрүүл ахуй, хорио цээрийн асуудлаас болоод гаргаж чаддаггүй. Тэгэхээр гаалийн татваргүй болсон ч эрүүл ахуйн асуудлаас болж гаргаж чадахгүй нөхцөл үүсвэл ашиггүй л нөхцөл үүснэ. Тиймээс яарч элсэх шаардлагагүй гэж бодож байгаа гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Элссэн дээр шүү. Гадаад худалдаа 95 хувь хятадаас хамааралтай байж зөвхөн өөрийнхөө бизнесээ бодох юм новшнууд чинь
Аавыг минь залуу байхад тухайн салбараа хөгжүүлж чадах чадвартай хүмүүсийг сайд, дарга болгодог байсан. Одоо салбараа хамгийн сайн унагаж чадах хүмүүс сайд болдог болж.