Монголчууд жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Тус өдрийг угтан УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс ЕБС-ийн ахлах сурагчид, их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнуудын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлажээ. Эхний гурван байрт тус бүр хоёр, тусгай гурвыг шалгаруулж, 300,000-1500,000 төгрөг, өргөмжлөлөөр шагнах болзолтой уралдаанд оролцох бол энэ сарын 18-ны өдрийн дотор Prd.institute@parliament.mn цахим шуудангаар эсээгээ илгээх ёстой юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.