СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-16

🔴LIVE: Ч.Өнөрбаяр: Хуулиар эрх мэдэл олгоогүй ажлын хэсэг, зөвлөл нэртэй хүмүүс нь маш их зүйлс будилуулдаг

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
4 сарын өмнө

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. 

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр:

-БЗС-ийн асуудал дээр ажлын хэсэг гараад ажилласан. Түүнчлэн газрын албатай холбоотой асуудалд иргэдээс ихээхэн гомдол мэдээлэл ирсэн. Холбогдох дүгнэлтүүдийг хүргүүлсэн байгаа.

Тухайлбал, Цагийн эрч ХХК-тай холбоотой асуудал. 2020 онд нийслэлийн засаг дарга давхардуулж газар олгожээ. Ингээд таван удаагийн шүүхийн шийдвэр гараад энэ аж ахуйн нэгжийн талд гарсан. Гэсэн ч нийслэлийн газрын алба тус шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа. Ингээд манайхаас энэ асуудлыг шалгахад зөвлөл гээд хүмүүс л тус асуудлыг хойшлуулаад байсан байдаг.

УИХ, Засгийн газрын түвшинд газрын асуудлаар газрын албанд үүрэг чиглэл өмнө нь өгч байсан юм билээ. Гэхдээ үүнийг хэрэгжүүлдэггүй. Хуульд зөвлөл гэж байгууллага байхгүй. Ийм эрх мэдэлд ч тэр хүмүүст байхгүй. Тэгээд өөрсдийгөө тайлбарлахдаа "журамтай" гэдэг. Түүнийг нь

Дараагийн асуудал, Боловсролын зээлийн сангийн асуудал. Өнгөрсөн 32 жилийн хугацаанд тус сантай холбоотой нийт 55 тогтоол гаргаж байжээ. Энэ хугацаанд 43 удаа өөрчилж, 26 удаа нэмэлт орж байжээ. Ингээд хийдэл үүсэж эхэлжээ. 462 суралцагчийн 12 сая 635 мянган ам.доллар, 159 суралцагчийн 2 сая 941 мянган ам.долларын хүүгийн авлагатай байна. Түүнчлэн гэрээний үүргээ биелүүлээгүй 3 сая 438 мянган ам.долларын санхүүжилтийг авсан 147 зээлдэгчидтэй холбоотой зээлийн эргэн төлөлтийн мэдээлэл байхгүй. Мөн л сайд ажлын хэсэг гаргаад ажиллуулдаг. Ямар үр дүн гаргасан нь тодорхойгүй үлддэг.

Эцэст нь дүгнээд хэлэхэд,  Хэн нэгэн даргын баталсан журмаар өөрөө өөртөө хуулиас давсан эрх мэдлийг олж авдаг. Ингээд шударга бус байдлыг бий болгодог байдлыг өөрчилнө. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.