СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-12-16

🔴LIVE: Жимс, ногоо дээрх пестицидийн үлдэгдлийг явуулын лабораториор шалгаж байна

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 сарын өмнө

Нарантуул худалдааны төвийн "Баялаг Ундраа" хүнсний захын мах, жимс, ногоонд чанар, аюулгүй байдлын шалгалт хийж байна.

Монгол Улсын Шадар сайдын өгсөн чиглэл, үүргийн дагуу ажлын хэсэг гаран ажиллаж байна. Нийтдээ дөрвөн чиглэлд хяналт шалгалтыг хийж байна. Энэхүү хяналт, шалгалт, зөвлөмжийг Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа, лабораторитой хамтран хийж байгаа юм. 

Өнөөдрийн хувьд Нарантуул захын Баялаг-Ундраа төвд Стандарт, хэмжил зүйн газраас Түүхий махны эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлт болон тээвэрлэлт, хадгалалт, худалдааны агуулах, лангуу нь холбогдох стандарт, техникийн зохицуулалт болон эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаж буй эсэхийг газар дээр нь шалгах, хянах үйл ажиллагаа болж байна. 

Тандалт үнэлгээний шинжилгээг тогтмол хийгээд явдаг. Өнөөдрийн хувьд Баялаг Ундраа захын зургаан төрлийн хүнсний ногоо, жимс дээр пестицидийн үлдэгдлийг шинжиллээ. Пестицидийн үлдэгдэл гэдэг нь ногоо, жимс дээр хортон шавж үржихээс сэргийлж пестицид цацдаг. Түүний үлдэгдэл байна уу үгүй юу гэдгийг шалгаж байна. Тус химийн найрлага нь хүнсний бүтээгдэхүүн дээр үлдсэн тохиолдолд хүний биед өвчин үүсгэх хортой байдаг. Иймд энэ төрлийн шинжилгээг тогтмол хийдэг. Ингэхэд алим эрсдэлтэй бусад хүнсний бүтээгдэхүүн хэвийн гэж гарлаа. Иймд дахин баталгаажуулах шинжилгээг лабораторит дахин хийнэ. Шууд асуудалтай гэж дүгнэх эрт юм. Тогтоосон хэмжээнээс хэтэрсэн эсэхийг дахин шалгана гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.