СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХББОСЯ-ны газрын даргын гэр, албан өрөөнөөс их хэмжээний бэлэн мөнгө гарчээ

Нийтэлсэн
5 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
5 хоногийн өмнө

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам (ХББОСЯ)-ны газрын дарга албан тушаалтай Д.Гантулгыг шүүгчийн захирамжаар 30 хоногийн хугацаагаар цагдан хорихоор болжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд их хэмжээний хахууль авсан” хэмээн яллагдагчаар татах тогтоол прокурор баталсан аж.

ХББОСЯ-ны Барилга, барилгын материалын бодлого зохицуулалтын газрын даргаар ажилладаг тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, барилгын компаниудаас хахууль авсан байж болзошгүй хэмээн буруутгагдаж буй гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр нэг үүсгэн байгуулагчтай “Орчлонконсалтинг”, “Орчлонконстракшн” ХХК-д давуу байдал бий болгож, тухайн компанийн удирдлагаас хамаарал бүхий хүнийхээ нэр дээр үл хөдлөх хөрөнгө авсан гэх хэрэгт холбогдсон аж. Мөн “Глобалбридж” ХХК-ийн удирдлагаас хахуульд бэлэн мөнгө авсан байж болзошгүй хэмээн буруутган шалгаж эхэлсэн байна.

Д.Гантулгын гэр, албан өрөөнд нэгжлэг хийх явцад их хэмжээний бэлэн мөнгө, нэг бус үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, дээрх компаниудын заримтай нь байгуулсан орон сууц худалдан авах гэрээ зэрэг зүйлийг хууль сахиулагчид хураан авсан гэх мэдээлэл бий.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.