Чөлөөт бөх болон жүдо бөхийн багийн халз барилдааны үеэр чөлөөтийн багийнхан Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат улсын начин Өлзийсайханы Батзул агсныг дурсаж, түүний зураг бүхий футболкоор жигдэрчээ.
Улсын начин Ө.Батзул 2020 онд Орхон аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол, 2022 онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн хурц арслан Б.Амарсанаагаар дөрөв, улсын начин Д.Хүдэрбулгаар тав давж Монгол Улсын начин цолыг хүртэж байсан. Мөн чөлөөт бөхийн -97 кг-ын жиндээ Монголын шилдгүүдийн нэг байсан бөгөөд Азийн аваргаас хоёр удаа мөнгөн медаль хүртэж байсан нэгэн.
Харамсалтай нь тэрбээр Орхон аймагт болох тэмцээнд зодоглох гэж яваад авто осолд орж зуурдаас нас барсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайхан хүү сайхах начинаа алдсан эрдэнтийн наадам үнэндээ хог болсоншд тэнгэр цэлмээгүй 7 хоног уйлж, иргэд нь нэг л уравгар цэнгэлдэх талбайд хүнгүй хогын наадам болж билээ арггүйшдээ сайхан начинаа зуурдаар алдсан юи чинь баярлах хүнгүй тийм сонин дотор горойгоод аандаа нулимас урсаж билээ ай хөөрхийдөө